Улаан загалмайн үйл ажиллагааг иргэд дэмжиж байна
Бууцагаан сумын иргэд нь 2009,2010 онуудад Улаан загалтайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай ороцож Монголын улаан загалмайн нийгэмлэгийн шилдэг сумаар шалгарч байсан сайхан уламжлалтай. Харин сүүлийн 4 жилд энэ ажил зогсож улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн, онцгой гишүүдийн идэвх санаачлага алдарч, татвар хандивын асуудал огцом буурсан дүн мэдээтэй байна. Энэ 2017 он гарсаар улаан загалмайн нийгэмлэгийн ажлыг дэмжих, хамтарч ажиллах, гишүүд, хамт олон эрс нэмэгдэв. Тус сумын 4 багийн малчин Сүрэнгийн Эрдэнэбаатар онцгой гишүүнээ сэргээж 50000 төгрөгний татвар төлж, ивээн тэтгэхэд зориулан 20 зусаг ямаа буюу 1 сая төгрөгний хөрөнгө өгч мал цөөтэй айлыг малжуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэв. Мөн 1 дүгээр багийн малчин Ж.Бат-орших, Б.Ганхуяг, 4 дүгээр багийн малчин Д,Буяннэмэх гэх мэт 10 гаруй айл онцгой гишүүнээр элссэн бол иргэдээс 600 гаруй мянган төгрөгний татвар цугларах нөхцөл бүрдсэн байна.