Хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Тус сумын хэмжээнд ган болж айл өрхүүд олноор бусдын нутагт отор нүүдэл хийж төслийн ажлыг явуулахад бэрхшээл байгаа ч бүхий л боломжийг ашиглан ажиллаж байна. Баянбүрдний 4 дүгээр баг, Нарангийн 5 дугаар багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар хамтарч 120 гаруй өрхөөр орж төслийн талаар сурталчилгаа хийж, Эмэгтэйчүүдийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрөөр 16 асуулт, Хяналт шалгалтын нэгдсэн журам боловсруулах асуудлаар 14 асуулт бүхий санал асуулга авч хэлэлцүүлэг зохион байгуулсан бол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Баянбулаг, Хүрээмарал сумын нутагт оторлож байгаа 40 орчим өрхийн 50 орчим иргэдээс дээрхи санал асуулгыг авч хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.