урьдчилсан дүн гарав.
Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг сумын ИТХ нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байна. Иргэдийн Төлөөлгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын хэсгийг 2017 оны оны 08 дугаар сарын 10-ны өдрийн а/40 тоот тогтоолоор 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажилд оруулснаас хойш 20 гаруй хоногийн хугацаанд 1-6 дугаар багийн хэмжээнд 200 гаруй өрхийн 588 хүний дунд хэлэлцүүлэг зохион байгуулж 225 иргэнээс саналын хуудсаар санал авсан байна. Энэхүү томоохон ажлыг зохион байгуулахад багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга нар ихээхэн санаачлагатай ажиллав. Хэдийгээр нутаг орон гантай малчдын хувьд 2 аймгийн 7 суманд отор нүүдэл хийж сумаасаа 90-200 орчим км алсад байсан ч ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ ажилд идэвх санаачлага гарган үр дүтээлтэй ажиллав.