Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ

Отрын бүс нутгаар ажиллав.

2017-10-23

Тус сумын хэмжээнд энэ жил нутгийн 90 хувьд нь гантай, бэлчээр хомсдсон, малын тоо толгой их байгаа, зах зээлд мал борлуулах ажиллагаа хумигдсан, түүхий эдийн үний уналт зэргээс шалтгаалан өвөлжилт хүндэрч байна. хэдийгээр зуны дэлгэр цагт отор нүүдэл хийж малдаа боломжийн тарга хүч авхуулсан хэдий ч одоогоор байдал улам хүндэрч байна. Сумын Иргэдийн Төлөөллөгчдийн хурлаас цаг агаарын энэхүү бэрхшээлийг даван туулах талаар удаа дараа олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Саяхан Хурлын дарга Х.Дагвадорж Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн хилийн дагуух отрын нутгаар 2 хоногийн хугацаатай ажиллаж малчидтай уулзаж санал бодлыг нь сонсож. Засгийн газар, аймаг сумын Иргэдийн Төлөөллөгчдийн Хурал, Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар танилцуулж цаашид анхаарч хамтарч ажиллах талаар санал бодлыг сонсов.Аймаг дундын отрын нутагт тус сумын 1,2 дугаар багаас 10 гаруй хо, айлт оруулж өвөлжүүлэхээр гэрээ хийгдсэн бөгөөд гэрээний хугацаа хараахан эхлээгүй байна.Мөн отрын нутагт байгаа малчин  өрх, отрын захиргаа, сумын Засаг даргын хууль, журам, гэрээнд заасан эрх , үүрэг, хариуцлагын талаар нутгийн иргэдэд тайлбарлан таниулж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%