Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ

Нутгийн иргэд цаг агаарын хүнд нөхцөлд байгаа иргэддээ тусламж үзүүлэв

2018-02-08

Тус сумын нутагт 2017 оны сүүл 2018 оны эхээр их хэмжээний цас орсны улмаас цагийн байдал хүндэрч малын хорогдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэнгийн санаачлагаар Баянхонгор аймагт оршин суугаа иргэдийн төлөөлөл төлчдийн зөвлөгөөний үер хүрэлцэн ирж сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэв.Аймгийн аж ахуй нэгж байгууллага, сум хоорондын шефийн холбоог сэргээн шинэчилсэн бөгөөд өнөөдөр Монгол даатгалын салбар, аймгийн Засаг даргын Тамгын газар гэх мэт 10 орчим газартай хамтарч ажиллах болов. Энэ үеэр 8,5 сая төгрөний бэлэн мөнгө 500 боодол өвс, хүнсний зүйлийн тусламж үзүүлсний албан ёсоор гардуулсан байна.
Нутаг орныхоо сайн сайхан, аз жаргал, цаг зуурын хүнд нөхцөлд байгаа ард иргэдэд сэтгэл санааны сайхан дэм үзүүлсэн уугуул нутгийнхаа иргэдээн төлөөлж сумын Иргэдийн Төлөөлгчдийн Хурлаас баярласан талархаснаа илэрхийлэхийн ялдамд ажилд амжилт, амьдралд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%