Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ИТХ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2023 оны 03 сарын 20-ны өдөр хуралдав

2023-03-21

Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боллоо. 

Хуралдаанд танхимаар 15 , цахимаар 5 нийт 20 төлөөлөгч оролцлоо. Хуралдааны ирц 95,2%

Хуралдаанаар хэлэлцэх асуудал 

  1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 10214 гектар талбайд зөвшөөрөл олгох эсэх                
  2. Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох 

Шийдвэрлэлт:

  1. Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн  тус  сумын нутагт  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгох боломжтой  10214 гектар талбай, талбайн зураг, талбайн солбицол бүхий хүсэлтийг  Сумын ИТХ-ын ээлжит бус  хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон 20 төлөөлөгч 100%-ийн саналаар татгалзлаа.
  2. Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах товыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд тогтоосон. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%